Гэрэл зургийг MPA.mn
Сүүлийн саруудад нийслэлийн хамгийн их анхаарал татсан бүтээн байгуулалтын нэг болох Туулын хурдны замын төсөл өнөөдөр тодорхойгүй байдалд ороод байна. Хотын түгжрэлийг бууруулах зорилготой уг төсөл эхэлсэн даруйдаа олон нийтийн дунд өргөн маргаан дагуулж, улмаар бүтээн байгуулалтын ажил түр зогсоод байгаа юм.
10 гаруй жилийн өмнөөс яригдсан төсөл
Олон нийтийн дунд Туулын хурдны замыг сүүлийн жилүүдэд санаачилсан төсөл гэх ойлголт түгээмэл байгаа ч уг төслийн анхны зураг төсөл 2014 онд боловсруулагдсан байдаг.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зүүн болон баруун хэсгийг холбосон, олон улсын 1А зэрэглэлийн 32 км урт, зургаан эгнээ бүхий хурдны зам барихаар төлөвлөжээ. Зам нь Улиастайн уулзвараас эхэлж Туул голын хойд далан дагуу үргэлжилсээр баруун чиглэлийн авто замын зангилаатай холбогдохоор зураглагдсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү зам нь хотын төвөөр дайран өнгөрдөг хөдөлгөөний тодорхой хэсгийг өөртөө шингээж, нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилготой аж.
Түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах тооцоо
Төслийн хөдөлгөөний судалгааг хийсэн байгууллагуудын мэдээлснээр Туулын хурдны зам ашиглалтад орсноор нийслэлийн гол замуудын ачаалал мэдэгдэхүйц буурах боломжтой гэж үзжээ.
Симуляцийн тооцоогоор Яармагийн гүүр, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 32 хүртэл хувиар, Нарны замын ачаалал 24 хүртэл хувиар буурах боломжтой гэсэн дүн гарсан байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамж зэрэг гол коридоруудын хөдөлгөөн ч буурахаар тооцоологджээ.
Түүнчлэн хотын хэмжээнд замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг.
Төслийг дэмжигчдийн зүгээс энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хамгийн том дэд бүтцийн шийдлүүдийн нэг гэж үздэг.
Төсөв анхны тооцооноос хоёр дахин өсөв
Төслийн хамгийн их шүүмжлэл дагуулсан асуудлын нэг нь төсөв байлаа.
Анхны тооцоогоор 2024 онд ойролцоогоор 916 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр ярьж байсан бол 2026 онд зарлагдсан тендерийн төсөв 2.3 их наяд төгрөгт хүрсэн байна.
Мөн төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани шалгарсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Харин төслийн талынхан гүүрэн байгууламж, үерийн хамгаалалтын далан, олон түвшний уулзвар зэрэг иж бүрэн бүтээн байгуулалт багтаж байгаа учраас өртөг өндөр гарсан гэж тайлбарлаж буй.
Үүний зэрэгцээ Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-гийн судалгаанд төслийн хөрөнгө оруулалтын өгөөж 19.7 хувьтай гарсан нь эдийн засгийн хувьд үр ашигтай байж болохыг харуулсан тооцоо гэж үздэг.
Save Tuul хөдөлгөөн ба олон нийтийн эсэргүүцэл
Төслийн ажил эхэлсний дараа Туул голын экосистем, усны нөөц, бургасан төгөлд үзүүлэх нөлөөллийн талаар иргэд, байгаль хамгаалагчид шүүмжлэл өрнүүлж эхэлсэн.
Үүний үр дүнд "Save Tuul" хөдөлгөөн өргөжин, төслийг эсэргүүцсэн жагсаал, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан юм.
Эсэргүүцэгчдийн зүгээс төслийн өртөг хэт өндөр, байгаль орчны эрсдэлийг бүрэн тооцоогүй гэж үзэж байсан бол төслийг дэмжигчид хотын түгжрэлийг бууруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт хэмээн хамгаалж байв.
Ийнхүү эрдэмтэд, инженерүүд, улс төрчид болон иргэдийн байр суурь хоёр талд хуваагдсан нь төслийн эргэн тойрон дахь маргааныг улам өргөжүүлсэн юм.
Улс төрийн маргаан дагуулсан төсөл
Төслийг тойрсон хэлэлцүүлэг зөвхөн инженер, байгаль орчны асуудлаар хязгаарлагдаагүй. Улс төрийн хүрээнд ч хурц маргаан өрнөсөн.
Зарим улс төрийн хүрээнд "Save Tuul" хөдөлгөөний ард улс төрийн нөлөө байсан гэх хардлага гарч байсан ч үүнийг нотолсон албан ёсны дүгнэлт нийтэд танилцуулагдаагүй байна.
Улмаар Ерөнхий сайд Н.Учрал төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шалгах чиглэл өгч, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоосон билээ.
Энэ асуудал Төрийн ордонд хүртэл ширүүн маргаан дагуулж, УИХ-ын түвшинд хэлэлцэгдэх хэмжээнд хүрсэн юм.
Цаашид юу болох вэ?
Энэ долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хорооны сонсголоор нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцсэн ч Туулын хурдны замын талаар эцсийн шийдэлд хүрээгүй байна.
Харин хэлэлцүүлгийн үеэр зарим хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай байгаа талаар гишүүд онцолсон юм.
Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын ирээдүй тодорхойгүй хэвээр байна.
Нэг талд нь түгжрэлийг бууруулж, хотын дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бий гэж үзэж байгаа бол нөгөө талд нь байгаль орчны эрсдэл, төсвийн үр ашиг, хэрэгжилтийн ил тод байдалд эргэлзэх хүмүүс байна.
Гэхдээ нэг зүйл тодорхой хэвээр үлджээ. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал шийдлээ хүлээсээр байгаа бөгөөд Туулын хурдны зам тэр шийдлийн нэг хэсэг байх уу, эсвэл өөр хувилбар гарч ирэх үү гэдэг асуулт өнөөдөр ч нээлттэй хэвээр байна.