АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Вэнс Ираны талтай энхийн гэрээний эхний уулзалтаа Швейцарын Бюргеншток хотод эхлүүллээ. Гэвч Тегераны зүгээс Ормузын хоолойг дахин хааснаа зарласантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дайныг дахин эхлүүлж, цохилт өгөх болно гэдгээ мэдэгдээд байна. Катарын зуучлалаар болж буй талуудын уулзалт өнгөрсөн долоо хоногт хоёр улсын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу дайныг зогсоох, дөрөвдүгээр сараас хойш тогтоосон гал зогсоох дэглэмийг дахин 60 хоногоор сунгах зорилготой байсан юм.
Мөн уг гэрээнд дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн зангилаа болох Ормузын хоолойн усан замыг нээх, Ливан дахь Израилын цохилтууд, “Хезболла” бүлэглэлийн дайралтуудыг бүрмөсөн зогсоох нөхцөлийг тусгасан байсан аж. Гэтэл Ираны тал АНУ-ыг Ливан дахь дайныг зогсоох үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгаж, Ормузын хоолойн усан замын хөдөлгөөнийг амралтын өдрүүдэд дахин хаасан төдийгүй энэ удаагийн уулзалтаар цөмийн хөтөлбөр зэрэг үндсэн гол асуудлуудыг хэлэлцэхгүй, зөвхөн санамж бичгийн хэрэгжилтийг ярилцана гэж мэдэгдээд буй. Үүний хариуд Д.Трамп хэрэв Ливанд “Хезболла” бүлэглэлийн дэгдээж үймээнийг Иран нэн даруй зогсоохгүй бол өнгөрсөн долоо хоногийнхоос илүү хүчтэй цохилт өгөх болно гэж анхааруулав. Түүнчлэн тэрбээр Ормузын хоолой хаалттай хэвээр байвал “Иран улс гэж үгүй болно” хэмээн заналхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #иран, #ираны дайн, #АНУ ираны дайн, #Израил-Газын дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567