Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Палестинд хүүхдийн эрхийн зөрчил гаарч байгааг онцолж, израил суурьшигчдыг хүүхдийн эсрэг зөрчил гаргагчдын хар жагсаалтад оруулж болзошгүй гэж анхааруулав.

НҮБ-ын “Хүүхэд ба зэвсэгт мөргөлдөөний жилийн тайлан”-д 2025 онд дэлхий даяар 38,558 хүнд зөрчил бүртгэгдсэн нь 24,174 хүүхдэд нөлөөлсөн бөгөөд энэ нь 1996 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тайланд 14,224 хүүхэд амь үрэгдэж, эсвэл тахир дутуу болсныг онцолж, амь үрэгдсэн хүүхдийн тоо 2024 онтой харьцуулахад 34 хувиар өсөж, 6,266 болжээ. НҮБ Газад 2,668, Баруун эрэгт 57 Палестины хүүхэд амь үрэгдсэнийг баталгаажуулсан гэж тайланд дурджээ.

"2025 онд хамгийн их зөрчил гарсан орнууд нь Палестин, Израил, Ардчилсан Конго Улс, Нигери, Мьянмар, Сомали байна" гэж НҮБ-ын эх сурвалж мэдээлжээ.

Израил хүүхдийн эрхийн зөрчил гаргагчдын жагсаалтад хэдийн багтсан. Гэвч израил суурьшигчдыг жагсаалтад оруулж болзошгүйг анх удаа онцолж буй нь энэ юм. "Палестины нутаг дэвсгэр, Израилд хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүнд зөрчил сэтгэл түгшээх хэмжээнд хүрч байна" гэж Гутерреш мэдэгдлээ. 
Тэрбээр мөн хэрэв 2026 онд зөрчлийн тоо давтагдвал Израилын суурьшигчдын бүлгүүдийг хар жагсаалтад оруулах ёстой гэдгийг анхааруулав. 

Тайланд дурдсанаар, тус бүсэд гарсан 9,465 хүнд зөрчлийг Израилын цэргийн хүчин, 326-г нь суурьшигчид үйлдсэн гэж тэмдэглэсэн бөгөөд хүүхдийг хөнөөх, тахир дутуу болгох, хүчиндэх болон бусад бэлгийн хүчирхийлэл, сургууль, эмнэлэгт халдах зэрэг үйлдлүүд гарсныг дурджээ.

Эх сурвалж: Reuters 

#Израил, #нүб, #Хар жагсаалт,