Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хойд хэсэгт, дүрвэгсдийн хуаранд тавдугаар сараас хойш 30 хүн нас барсан байна. Эдгээр хүмүүсийн заримаас нь Эбола вирус илэрсэн нь уг өвчин хурдацтай тархаж байж болзошгүй таамаглалыг батжуулж байгааг албаны эх сурвалж онцлов. 

Халдварын голомт болоод буй Буниа хотын Кигонзе хуаранд бүртгэгдсэн эдгээр бүх үхлийн шалтгааныг одоогоор албан ёсоор эцэслэн тогтоох боломжгүй байна. Учир нь талийгаачид болон тэдний ар гэрийнхэн  шинжилгээ хийлгэх, цогцост үзлэг хийхийг эрс эсэргүүцэж буй аж. Гэсэн ч амь үрэгдсэн хүмүүсийн олонход нь  толгой өвдөх, халуурах, бөөлжих зэрэг Эболагийн халдварын  шинж тэмдгүүд илэрч байсныг сайн дурын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд онцолж байна. 15 мянга гаруй оршин суугчтай тус хуаранд үүсээд буй энэхүү нөхцөл байдал Конго улсын зүүн бүсэд дайны улмаас гэр орноосоо дайжсан дүрвэгсдийн дунд Эбола вирус ямар нэгэн хяналтгүйгээр тархсан байж болзошгүй гэх түгшүүр төрүүлж буй.

Тусламжийн ажилтнуудын мэдээлснээр, Конго улс дахь усны хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн төслүүдийн төсөв 2024 оноос хойш хоёр дахин буурсан нь хүний биеийн шингэнээр дамжин халдварладаг Эбола вирустэй тэмцэх боломжийг эрс хумих хүчин зүйл болжээ. Тухайлбал, АНУ-ын олон улсын тусламжийн агентлагийн санхүүжилтээр баригдсан бие засах газрууд дүүрч, бохир хальсан ч цэвэрлэх боломжгүй хэвээр байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл ийнхүү дордсон нь элдэв халдварт өвчин, тэр дундаа Эбола хурдацтай тархах эрсдэл үүсгэж байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Конго улс, #Эбола вирус, #дүрвэгсдийн хуаран,