Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Их Британийн улс төрд тогтвортой байдлыг авчирна хэмээн итгэл хүлээлгэж байсан Ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. 2024 онд Лейборист намыг хамгийн олон суудалтайгаар ялалтад хүргэж асан түүний нэр хүнд эдийн засгийн зогсонги байдал, хууль бус цагаачлал зэрэг асуудлаас болж унаад байсан юм. 

Үүний зэрэгцээ түүний  зөвлөхүүд дуулиан шуугианд нэр холбогдсоноос гадна хэрэгжүүлсэн бодлогын эрс өөрчлөлтүүд нь сонгогчдын дунд нэр хүндийг нь унагах гол хүчин зүйл болжээ. Тухайлбал, Кир Стармерын ойрын зөвлөхүүд Жеффри Эпстейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон Питер Мандельсоныг аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүй байхад нь нуун дарагдуулж, АНУ-д суух Элчин сайдаар томилсон нь дуулиан болсон юм. Үүний улмаас түүний “баруун гар” гэгддэг зөвлөх Морган МакСвини огцорч, Стармер өөрийгөө хаацайлах зорилгоор төрийн албаны өндөр тушаалтнуудыг халсан нь Засгийн газар хямрахад хүргэсэн аж.  Гэвч хамгийн сүүлд тавдугаар сард болсон орон нутгийн сонгуульд Лейборист нам маш хангалтгүй үр дүн үзүүлсэн түүний огцрох гол шалтгаан болсныг улс төрийн шинжээчид онцолж буй. 

Кир Стармер Даунинг-стритэд хийсэн мэдэгдэлдээ, Лейборист намын дараагийн удирдагчид эрх мэдлийг шилжүүлж өгөхөө илэрхийлэв. Түүний халааг Манчестер хотын дарга асан, саяхан баруун хойд Английн парламентын суудалд ялалт байгуулсан Энди Бёрнхэм авах төлөвтэй байна. 

Эх сурвалж: Reuters 

#Их Британийн ерөнхий сайд, #Кир Стармер,