Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Европ даяар үргэлжилж буй хэт халууны улмаас Францад 18 хүн амь үрэгдсэн байна. Баруун болон Төв Европт халуун агаар түгжигдэж, халууны бөмбөлөг хэмээх үзэгдэл үүсээд буй. Өөрөөр хэлбэл, Сахарын цөлөөс ирж буй халуун урсгал Европт түгжигдсэний улмаас ийнхүү хэт халж байгааг цаг уурчид анхааруулж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын баруун бүсийн Бордо хотод агаарын хэм 41.9-д хүрсэн нь өнгөрсөн оны хамгийн халуун үеэс давж гарсан үзүүлэлт болжээ. Түүнчлэн Пуатье хотод 41.2 хэм хүрч халсан нь 1947 оноос хойших хамгийн халуун өдөр боллоо. Хэт халж буй бүсэд өндөр настнууд, эрүүл мэндийн суурь асуудалтай хүмүүс амиа алдсан бол Карпантра хотод бага насны хоёр хүүхэд халсан машинд түгжигдсэний улмаас нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Түүнчлэн халууцсан хүмүүс усанд сэлж байгаад амиа алдсан тохиолдол ч нэмэгдэж байна.

Францаас гадна Их Британи, Итали, Бельгид ч хэт халуун үргэлжилж буй. Их Британид л гэхэд ойрын дөрвөн өдөр агаарын температур 39 хэмээс давах төлөвтэй байгаа нь 1957, 1976 оны зургаадугаар сарын хамгийн өндөр үзүүлэлтээс давах нь. Харин Италийн 12 хотод аюулын улаан түвшин зарласан бөгөөд Турин хотод хэт халалтаас үүдэн цахилгааны сүлжээ ачааллаа дийлэхгүйд хүрч, тасалдал үүслээ.
Дэлхийн цаг уурын байгууллагын тайланд дурдсанаар, Европ тив нь дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай дулаарч байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Франц, #хэт халалт,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567