БНЭУ-н Гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Гадаад Хэргийн сайд Б. Батцэцэг нар Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Талууд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй, урагштай үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр Монголын тал газрын тосны хайгуул, олборлолтын салбарт БНЭУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.
Мөн үйлдвэр ашиглалтад орохын өмнө ажиллах инженер, техникийн ажилтнуудыг урьдчилан бэлтгэх, мэргэшүүлэх сургалт, дадлагын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.
Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Монгол Улсын шатахууны хангамжийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, импортын хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

#Б.Батцэцэг, #Газрын тос боловсруулах үйлдвэр, #С.Жайшанкар,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567