Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 20 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын шав тавих ёслол өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 13-нд боллоо.

Ерөнхий сайдын зөвлөх, Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Далхаасүрэнгийн санаачилсан уг төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус станц жилд 142 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор Арвайхээр хот болон Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн нийт 60 орчим мянган өрхийг эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж.

Мөн төслийн хүрээнд хог хаягдлыг зохистой боловсруулах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг дэмжихээр төлөвлөжээ.

Төслийг БНХАУ-ын “Хөүп групп”, “Повер чайна” компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд барилгын ажлыг 13-14 сарын хугацаанд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #Арвайхээр, #“Арвайхээр” хог хаягдлаас эрчим хүч үйлдвэр,