Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжиж буй Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Тус үйлдвэр нь Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий төсөл юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас төслийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Н.Учрал өмнө нь газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж, төслийн хэрэгжилтэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ мэдэгдсэн байсан.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, импортоос хамааралтай байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой.

Төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж байгаа юм.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

2 цаг 20 минутын өмнө

276,430 м³ багтаамжтай агуулах савны барилгын ажил эхэлжээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 м³ багтаамжтай агуулах савнуудын барилгын ажил эхэлжээ.

Мөн үйлдвэрт 263 км ил, 26 км далд шугам хоолой барихаар төлөвлөснөөс 190 км-ийн шугам хоолойн материалыг татан авч, гагнаж, угсран суурилуулах ажил үргэлжилж байна. 

БНЭУ-д үйлдвэрлэсэн “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг энэ оны тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долдугаар сард үйлдвэрийн талбайд тээвэрлэн авчирч, угсралтын ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас түүхий тос тээвэрлэх 527 км дамжуулах хоолойн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд Монгол Улсад газрын тосыг холын зайд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болох юм.

Үйлдвэрийн гадна болон дотоод дэд бүтцийн ажил бүрэн дууссан байна. Мөн 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний үе шат дуусаж, 135 айлын орон сууц, оффис үйлчилгээний төв ашиглалтад оржээ.

Үүнээс гадна 35 МВт-ын дулааны цахилгаан станц болон 5 МВт-ын “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэснээр барилга угсралтын ажил эхэлсэн байна.

2 цаг 28 минутын өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 40 хувийн гүйцэтгэлтэй байна

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэж Сангийн сайд З.Мэндсайхан хэллээ.

2016 оноос яригдсан уг төслийг эрчимжүүлэх хүрээнд энэ хаврын чуулганаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль баталсан байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэглээний 50 гаруй хувийг хангах боломжтой.

Жилд:

  • 824 мянган тонн дизель түлш
  • 396 мянган тонн АИ-95 бензин
  • 80 мянган тонн онгоцны түлш
  • 17 мянган тонн зуухны түлш
  • 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
2 цаг 31 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч байна

#онцолсон, #live, #онцлох зураг, #livetext,