Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Эрчим хүчний яамнаас цөмийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, шинэ реакторуудын барилгын ажлыг түргэсгэх зорилгоор эрчим хүчний компаниудад 17.5 тэрбум ам.долларын нөхцөлт зээл олгохоор шийдвэрлэжээ.
АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райтын мэдээлснээр, уг санхүүжилт нь 2030 он гэхэд томоохон хэмжээний 10 шинэ реакторын барилгын ажлыг эхлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд туслах аж.
Цөмийн эрчим хүчний төслүүд нь асар их хөрөнгө оруулалт шаарддаг, зардал хэтрэх эрсдэл өндөртэй, мөн зохицуулалт ихтэй тул хувийн хэвшлийнхэн байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч рүү хошуурах хандлага бий. Гэвч ийнхүү зээл олгосноор үйлдвэрлэхэд олон жил шаардагддаг реактор, генератор зэрэг эд ангиудыг урьдчилан худалдан авч, барилгын хугацааг богиносгох юм. Хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг дагаад дата төвүүдийн цахилгааны хэрэглээ огцом өсөж байгаа энэ үед технологийн салбарынхан болон эрчим хүчний компаниуд цөмийн эрчим хүчийг ихээхэн сонирхож байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп 2050 он гэхэд АНУ-ын цөмийн эрчим хүчний хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, 400 гигаваттад хүргэх зорилт тавиад байгаа юм. Үүний зэрэгцээ өмнө нь хаагдаад байсан Мичиганы Палисадес, Пенсильванийн Три-Майл-Айленд, Айовагийн Дуэйн Арнольд зэрэг гурван цөмийн цахилгаан станцыг ойрын жилүүдэд дахин ажиллуулахаар бэлдэж буй.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #цөмийн эрчим хүч,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3568