Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Африкт дэгдээд буй Эбола вирусийн халдвартай тэмцэх шуурхай арга хэмжээ авахад зориулан Цагаан ордон Конгрессоос 1.4 тэрбум гаруй ам.долларын яаралтай санхүүжилт хүслээ. Энэ санхүүжилтийн ихэнх хэсэг буюу 800 сая ам.долларыг халдварын голомтод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, эм тариа нийлүүлэх, хавьтлыг тандан тогтооход зарцуулах аж. Тэр дундаа халдварын бүсэд өртсөн америк иргэдийг тусгаарлах тусгай төвийг Кени улсад байгуулах зардал ч багтжээ. 
Мөн АНУ-ын хилээр вирус нэвтрэхээс сэргийлэхэд 500 сая ам.доллар, халдвар авсан иргэдээ дипломат шугамаар тээвэрлэн авчрах ажиллагаанд 90 сая ам.долларыг тус тус хуваарилахаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн халдвар Бүгд найрамдах Ардчилсан Конгод дэгдсэн бөгөөд ердөө эхний сард л гэхэд 1000 гаруй хүн өвчилж, тэднээс 267 нь нас бараад байна. ДЭМБ-аас энэхүү халдварыг  аюултай тархалт хэмээн тодорхойлж буй. 

АНУ-ын эрх баригчдын санал болгосон 1.4 тэрбум ам.долларын төсөв үнэхээр цаг үеэ олсон, зайлшгүй шаардлагатай алхам ч Конгрессын танхим уг саналыг шууд дэмжих, эсэх нь эргэлзээтэй гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын эрүүл мэндийн тусламж, тэр дундаа Африкийн орнуудад чиглэсэн хөтөлбөрүүдийн төсвийг үлэмж хэмжээгээр танаж байсанд Конгрессын гишүүд, тэр дундаа өөрийнх нь намыхан ч дурамжхан хандаж ирсэн билээ. 

Эх сурвалж: Reuters 

#Эбола вирус, #Д.Трамп,