Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүдийн хамтаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталсны дараа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн шинэчлэлийн гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр татварын шинэчлэлийн үр дүнд иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм. Тооцооллоор энэхүү шинэчлэл нь эдийн засгийн өсөлтийг 0.7 нэгж хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгааг хэллээ.
Татварын ерөнхий хуульд орсон өөрчлөлтөөр татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг бүхэлд нь битүүмжилдэг зохицуулалтыг халж, орлогын 30 хувийг үйл ажиллагаандаа ашиглах боломжийг үлдээхээр болсон байна. Мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон сунгаж, татварын маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл алданги, торгууль тооцохгүй байх зохицуулалтыг тусгажээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд бага, дунд орлоготой иргэдийн татварын дарамтыг бууруулах шаталсан зохицуулалт орсон байна. Түүнчлэн НӨАТ-ын зохицуулалтад өөрчлөлт оруулж, импортын бараанд НӨАТ-ыг бараагаа борлуулсны дараа төлөх боломжийг бий болгосноор аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулахыг зорьжээ.
Х.Ганхуягийн мэдээлснээр шинэ хуулийн хэрэгжилт үе шаттайгаар эхлэх бөгөөд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна.

#live, #УИХ-ын гишүүн Х.Ганхуяг,