Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Петр Павелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Б.Болормаа Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч П.Павелд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Монгол, Чехийн Иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа зэрэг бүхий л салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч П.Павел Элчин сайд Б.Болормаад үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж ГХЯ-аас мэдээлэв. 

#Бүгд Найрамдах Чех Улс, #Элчин сайд Батсайханы Болормаа, #Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелд,