Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчог соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан Монгол Улсын анхны геопарк болох “Ханбогд–Шар цав”-ын нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Арга хэмжээг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэхдээ “Ханбогд–Шар цав” геопарк нь геологи, палеонтологи, соёлын өвийг хамгаалах, олон улсад таниулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтойг онцлов. 
Тэрээр мөн тус геопаркийг цаашид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх нь 50 улсын 240 гаруй геопаркуудын сайн туршлагаас суралцах, дэлхий судлалын шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэв.  

Мөн арга хэмжээний үеэр Өмнөговь, Дорноговь аймаг болон Ханбогд, Манлай, Мандах, Хатанбулаг сумын Засаг дарга нар “Ханбогд–Шар цав” геопаркийг хамтран хөгжүүлэх, хамгаалах, менежментийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь геопаркийн хамтын засаглалыг бэхжүүлэх, цаашид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг уялдуулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Геопаркийн үндэсний хорооны дарга Х.Санчигдорж болон төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын анхны үндэсний геопарк нээлтээ хийсэн нь геологийн өв, байгалийн хосгүй тогтоц, нүүдлийн соёлын үнэт өвийг хамгаалах, олон нийтэд таниулах, цаашлаад Монгол Улсыг Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх чухал эхлэл болж байна гэж ГХЯ-аас мэдээллээ. 

#Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #ЮНЕСКО, #геопарк,