Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Айлчлал нь энэ сарын 2-5-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улс болон Гватемал Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Төв Америкийн бүс нутгийн орнуудаас Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хэрэгжиж буй анхны албан ёсны айлчлал болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Гватемал Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #айлчлал, #ГХЯ, #Бүгд Найрамдах Гватемал улс,