Гэрэл зургийг MPA.mn

Хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сарын 13-ны өдөр 07:00-10:30 цагийн хооронд олон улсын морин уралдаан зохион байгуулагдах бөгөөд уг уралдаанд дөрвөн улсын төлөөлөл оролцоно. Олон улсын морин уралдааны дараа 13:40 цагаас "Түмэн морь" парад эхлэх бөгөөд уг арга хэмжээнд ойролцоогоор 10 мянган морь оролцохоор төлөвлөсөн байна.

Парадад оролцох хүсэлтэй иргэдэд зориулан "2026 Морин парад" цахим бүртгэлийн системийг ажиллуулж байгаа бөгөөд бүртгэлээ баталгаажуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм.

Харин олон улсын оролцогчдыг төрийн өндөр түвшний төлөөлөгчид болон соёл, урлаг, олон нийтийн нөлөө бүхий зочид гэсэн хоёр ангиллаар урьжээ. Хүндэт зочдын бүрэлдэхүүнд Physical Asia төслийн дөрвөн улсын найман оролцогч, Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр хүндтэй жүжигчид зэрэг нийт 25 хүндэт зочин багтаж байна. Мөн өөрсдийн зардлаар хүрэлцэн ирэх гадаадын 40 гаруй оролцогч арга хэмжээнд оролцохоор бүртгүүлээд байна.

#live, #Дэлхийн адууны өдөр, #"Түмэн морь" парад, #10 мянган морь,