Ерөнхий сайд Н.Учрал МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцаж байна. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

2 минутын өмнө

"Бүх түвшинд хүний оролцоог багасгаснаар авлига багасна"

- Гэмт хэрэгтэн, томоохон авлигачдыг барьж хорино гэсэн яасан бэ?

ЕС: Есзүй ярих гэж байгаа бол өөрөө ёсзүйтэй байх ёстой. Хуулийн байгууллага шалгаж байгаа хэргийг энд би ярихгүй. Гэхдээ мэдээллийг нь ил тод болгож, шилэн болгож байгаа. Цаашид тендрийг хиймэл оюунаар шийддэг болохоор авилга буурна. Төрийн өмчит компаниудад авлига нүүрлэдэг нь үнэн. Шат шатанд авлигаас салах гол арга нь албан тушаалтан, хүний оролцоог халах. 

9 минутын өмнө

"ХБХХГ-т Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар үүрэг өгч шалгалт оруулна"

- Нийгмийн халамжийн салбар таалагдсан нэгнээ халамжилдаг, ХБИ-ийг ялгаварладаг болсон байна... ХБХХГ-ын удирдлагуудтай холбоотой гомдол байна

ЕС: Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар үүрэг өгч шалгалт оруулъя. 

17 минутын өмнө

Н.Учрал: Төрийн албанд орох шалгаруулалтыг хиймэл оюун ашиглаж явуулдаг болно, хөдөлмөрлөж байгаа хэн бүхнийг дэмжинэ гэсэн бодлого баримтална

- Гадагшаа боловсон хүчнээ алдаад дууслаа, залуус Монголдоо үлдэх сонирхолгүй байна? Дэмжлэггүйгээр төрийн алба хэцүү гэдэг ойлголт тогтоод удлаа, энэ талаар...

ЕС: Төрийн албанд орох үүд хаалгыг нээлттэй байлгах ёстой, тиймээс хиймэл оюун ашиглаж сонгон шалгаруулалт хийдэг болно. Төрд зүтгэж байгаа боловсролтой залуус олон бий. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг сайжруулна. Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгосон, үүгийг хөрөнгө оруулалтын сан болгож ашиглана. Хөдөлмөрлөж байгаа хэн бүхнийг дэмжинэ гэсэн бодлого баримтална. Та таван хүнийг ажиллуулж байвал гурван хүний даатгалыг чөлөөлнө гэх байдлаар залуусаа дэмжинэ. Төр өнгөрсөн хугацаанд дандаа хааж, боодог байснаар төр иргэдийн хооронд ан цав үүссэн. 

28 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал: Орон сууцны залилангийн хэргийг ЦЕГ-ын тусгай ажлын хэсэг шалгаж байгаа

- Орон сууц захиалаад хохирсон иргэдийн асуудлыг шийдэж өгөөч 

ЕС: Орон сууцны хохирогчид надад олон хандсан. Дахиж ийм хохирогчид нэмэхгүйн тулд Орон сууцны тухай хуулиар 30 хувь нь баригдсаны дараа захиалга авдаг байхаар тусгасан. Орон сууцны залилангийн хэргийг ЦЕГ-ын тусгай ажлын хэсэг шалгаж байгаа. Хохирол гомдлоо мэдүүлээгүй хүмүүс цагдаад хандаарай, би мөн хохирсон иргэдийнхээ талд зогсоно. Иргэд мөн сэрэмжтэй, хянуур хандах хэрэгтэй шүү. Иргэдээ орон сууцжуулах ажил манай засгийн гол зорилгуудын нэг. Цаашид орон сууцны олон зээлийн хувилбарууд бий болно. 

37 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх жил зах зээлийнх нь зарчмаар явах хэдий ч зорилтод бүлэгтээ махны нөөцийг бүрдүүлэхэд анхаарна

- Махны үнэ буугаагүй байна? 

ЕС: Энэ жил 5000 тонн мах нөөцлөөд, зорилтод бүлэгтээ хүрээгүй, өвөлжилтийн бэлтгэлийг эрт хийгээгүй байна гэж дүгнэсэн. ХАА-н биржийг ажиллуулахаар эхлүүлсэн. Ирэх жил зах зээлийнх нь зарчмаар явах хэдий ч зорилтод бүлэгтээ нөөцийг бүрдүүлэхэд анхаарна. Агуулах сав зэргийг цогцоор нь харахгүй бол цаашид механик аргаар дийлэхгүй болоод байна. 

47 минутын өмнө

"Энэ олон жил шатахуун нөөцлөх сав яагаад бэлдээгүй юм бэ гэж гайхдаг"

- Шатахууны нөөц байгаа гээд мэдэгдэл хийгээд байгаа хэр нь бодит байдал дээр оочиртой, энгийн АИ 92 байхгүй гэдэг хариулт хэлж байна? Орон нутгийн замын хураамж 10000 төгрөг хураана гэдэг байж болох уу?

ЕС: Орост зарагдаж байгаа шатахуун манайхаас өндөр байна, хэлэлцээр хийсэн учир манайд асуудлалгүй нийлүүлж байгаа. Энэ олон жил шатахуун нөөцлөх сав яагаад бэлдээгүй юм бэ гэж гайхдаг. Ерөнхий сайд болоод энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хятадтай хэлэлцээрт хүрсэн 

1 цаг 4 минутын өмнө

Н.Учрал: Онтрэгийн талд 53 хувийн өгөөж хүсэж байгаагаа хэлсэн

- Оюутолгойн хэлэлцээ цааш үргэлжлэх үү? АМНАТ буулгаагүйд иргэд сэтгэл дундуур байна. 

Н.Учрал: Оюутолгой дээр эхний ээлжинд хэлэлцээ хийж ялалт байгуулсан. Зээлийн хүүг 3 жил тутамд эргэж харах эрхзүйн боломж нээгдсэн. 2039 онд ногдол ашиг авах байсныг 2026 онд болголоо. 17 жил өгөөж хүртээхгүй явж ирсэн төслийг 13 жилээр нааш нь татлаа. Онтрегийн асуудлыг эцэслэн шийдсэн гэдэг худлаа, хэлэлцээг эхлүүлнэ гэдэг асуудал яригдсан. Онтрэгийн хувьд 53 хувийн өгөөж гэдэг зүйлийг хүсэж байгаагаа хэлсэн. 

- Риотинтогоос гэрээгээ бүр мөсөн цуцлах хэрэгтэй, бид тэдэнгүй болоод ирсэн. Тэр өөрсдийн техникээр манай хөрөнгийг ухаад байгаа хүмүүст бид ямар өртэй болоод өр төлөөд байна? (Баянхонгор аймгийн иргэн)

Н.Учрал: Оюутолгойн гэрээн дээр би ч сэтгэл дундуур байдаг. Анх энэ гэрээг хийхэд би хамт байсан ч болоосой гэж боддог. Өнөөгийн залуус гэрээ хийх их ур чадвартай болсон байна. Өмнө нь энэ гэрээг 7 жил тутам хүүг буулгах хэлэлцээг хэн ч хийж чадаагүй. Оюутолгойн зээлийн хүүг ярих хугацааг 3 жил болгоно гэдэг маш том давуу тал. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #livetext, #Ерөнхий сайд Н.Учрал,