Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
SpaceX болон хиймэл оюун (AI)-ы салбарын стартапуудын IPO, хөрөнгө босголт, хувьцааны үнэ цэнийн өсөлтөөс үүдэн бий болсон шинэ баячуудын давалгаа хувийн нисэх онгоцны зах зээлийг эрчимтэй тэлж байна гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.
Хувийн нисэх үйлчилгээ үзүүлэгч компаниудын мэдээлснээр, шинэ үйлчлүүлэгчдийн дийлэнх нь AI компанийн үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид, удирдах ажилтнууд болон SpaceX-ийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид болжээ. Тэдгээрийн хөрөнгийн хэмжээ богино хугацаанд эрс өссөнөөр хувийн онгоц худалдан авах, эсвэл урт хугацааны түрээсийн хөтөлбөрт хамрагдах эрэлт нэмэгдсэн байна.
2026 оны эхний хагаст:
-Хувийн онгоцны хамтын эзэмшлийн (fractional ownership) нислэг 11.8 хувиар өссөн.
-Хувийн онгоц эзэмшигчдийн нислэгийн тоо 13.4 хувиар нэмэгдсэн байна.
Салбарынхан онгоцны нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа тул худалдан авагчид боломжтой онгоцуудыг хурдан хугацаанд захиалж эхэлснийг онцолжээ. Ялангуяа Сан-Франциско болон Техас муж дахь SpaceX-ийн байгууламжуудын орчимд хувийн онгоцны хөдөлгөөн мэдэгдэхүйц өссөн байна.
Мөн бүрэн онгоц худалдан авах боломжгүй хэрэглэгчдийн дунд урьдчилан төлбөртэй "jet card" болон хэсэгчилсэн өмчлөх үйлчилгээ эрэлттэй болж, хувийн нисэхийн зах зээлд залуу, технологийн салбараас хөрөнгөжсөн үйлчлүүлэгчдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа аж.
Шинжээчдийн үзэж буйгаар AI болон сансрын технологийн салбар дахь их хэмжээний хөрөнгөжилт ойрын жилүүдэд үргэлжилбэл хувийн нисэх онгоцны зах зээлийн өсөлт ч мөн хадгалагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#SpaceX,