Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ Ираны цэргийн байгууламжуудад ес дэх өдрөө дараалан агаарын цохилт өгч байгаа энэ үед дахин нэг америк цэрэг амиа алдсан нь батлагдаж, хоёр улсын мөргөлдөөн улам хурцадлаа.
АНУ-ын Төв командлал (CENTCOM)-ын мэдээлснээр, хамгийн сүүлийн ажиллагааны хүрээнд Ираны зүгээс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх худалдааны усан онгоцуудад заналхийлэх боломжийг сулруулах зорилгоор шинэ цуврал цохилтыг эхлүүлжээ. Харин Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын пуужингууд Табриз, Чабахар, Конарак, Бандар Махшахр болон Бандар Имам Хомейни зэрэг хэд хэдэн хотыг онилсон байна.
АНУ мөн Иракт унасан Ираны дроны дэлбэрээгүй үлдэгдлийг аюулгүй устгах ажиллагааны үеэр дахин нэг америк цэргийн алба хаагч амь үрэгдсэнийг баталжээ. Ингэснээр мөргөлдөөн дахин сэргэснээс хойш амиа алдсан АНУ-ын цэргийн алба хаагчдын тоо гурав болж нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Иран АНУ-ын холбоотон орнуудын цэргийн байгууламж болон дэд бүтцэд цохилт өгсөөр байгаа бөгөөд Персийн булан дахь нөхцөл байдал улам хурцадсан хэвээр байна. Мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн нефтийн гол тээврийн зам болох Ормузын хоолойн аюулгүй байдалд эргэлзээ нэмэгдэж, Brent төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 90 ам.доллароос давжээ.
Одоогоор хоёр тал мөргөлдөөнийг намжаах талаар ахицтай дипломат тохиролцоонд хүрээгүй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд үзүүлэх эрсдэл нэмэгдсээр байгааг шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3576