Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Номин, П.Ганзориг, Ч.Анар, О.Номинчимэг, Б.Жавхлан, Л.Гантөмөр, Ж.Галбадрах, С.Лүндэг нарын есөн гишүүн "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай" хуулийн төслийг өнөөдөр /2026.07.22/ УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Гэрэл зургийг MPA.mn

Хуулийн төсөл нь Монгол Улсад хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бие даасан хуулиар зохицуулах анхны оролдлого бөгөөд хүүхдийг цахим орчны сөрөг нөлөө, цахим дарамт, залилан, мөлжлөг, хувийн мэдээллийн зөрчил, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм.

Хууль санаачлагчдын мэдээлснээр, Монгол Улсад хүүхдийн цахим орчны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хэрэглэгчийн нас баталгаажуулалт, хүүхдийн аюулгүй байдлыг хангах тусгай зохицуулалт хангалтгүй байгаа аж.

Иймээс хуулийн төслийг зургаан бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулжээ.

Тухайлбал, 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэхийг хориглож, 13-16 насны хүүхэд насандаа тохирсон үйлчилгээ ашиглах, аюулгүй байдлын тусгай хамгаалалтын тохиргоотой байх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллага болон төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгожээ. Үүнд цахим хөгжил, боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд болон Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хуульчилсан байна.

Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдал алдагдсан, эсвэл нийгмийн сүлжээнд эрсдэл учирсан тохиолдолд гомдол гаргах, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны чиг үүргийг тодорхой тусгажээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжийг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран ажилласан байна.

Мөн нийт 11,234 иргэн хамрагдсан дөрвөн төрлийн судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Үүнд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан зэрэг оролцогчдыг хамруулсан судалгаа, Улаанбаатар хотын есөн дүүргийн 13-16 насны 1,100 гаруй сурагчийн төлөөлөлтэй хэлэлцүүлэг, нийслэлийн 175 сургууль болон орон нутгийн 542 сургуулийн багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын оролцоотой уулзалтууд багтсан байна.

Түүнчлэн хуулийн төслийг болон холбогдох бусад хуулийн төслүүдийг D.parliament.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй байршуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 660 иргэн саналаа ирүүлжээ. Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос мөн санал авч, төслийг боловсронгуй болгосон байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь дөрөв болон түүнээс дээш цагийг интернэтэд өнгөрөөдөг байна. Интернэт ашиглах гол зорилго нь нийгмийн сүлжээ хэмээн 73 хувь нь хариулжээ.

Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг мэдээлэл, контенттай таарч байсан бол 40 хувь нь хувийн мэдээллээ хамгаалах тохиргоог хэрхэн ашиглахаа мэддэггүй гэж хариулсан байна.

Эцэг эх, асран хамгаалагчдын 40 хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээнд тогтмол хяналт тавьдаг, 10 хувь нь огт хяналт тавьдаггүй, харин тал хувь нь хааяа хянадаг гэжээ. Түүнчлэн "Таны хүүхэд нийгмийн сүлжээнд дарамт, шахалтад өртөж байсан уу?" гэсэн асуултад 43 хувь нь "мэдэхгүй" гэж хариулсан нь хүүхдийн цахим орчны эрсдэлийн талаарх эцэг эхийн мэдлэг, хяналт хангалтгүй байгааг харуулж байна.

Хууль санаачлагчдын үзэж буйгаар энэхүү хууль батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчны дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхээс гадна нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид болон эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм.

Мөн уг хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд холбогдох байгууллагуудын одоогийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэж хууль санаачлагчид онцоллоо.

#онцолсон, #live, #хуулийн төсөл өргөн мэдүүлэв, #Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай,