Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод болсон Comic-Con 2026 арга хэмжээний үеэр "Marvel Studios" ирэх жилүүдэд үзэгчдийн хүртээл болох томоохон төслүүдээ албан ёсоор танилцууллаа. Тус студи "Ghost Rider" болон "Black Panther 3" киног зарласнаас гадна "Avengers: Doomsday" киноны анхны хэсгээс фенүүддээ үзүүлжээ.
Шинэ "Ghost Rider" кинонд Холливудын жүжигчин Райан Гослинг гол дүрийг бүтээх бөгөөд найруулагчаар Шон Леви ажиллана. Уг кино 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа ч албан ёсны нээлтийн товыг хараахан зарлаагүй байна.
Харин "Black Panther 3" кинонд талийгаач Чедвик Боузманы бүтээсэн Т'Чаллагийн хүүгийн дүрийг Их Британийн жүжигчин Дэвид Жонссон бүтээхээр болжээ. Киноны найруулагчаар өмнөх хоёр ангийг найруулсан Райан Куглер дахин ажиллах бөгөөд 2028 оны арванхоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийхээр товлогдсон байна.
Мөн Comic-Con-ы тайзан дээр "Marvel"-ийн ерөнхийлөгч Кевин Файги, найруулагч ах дүү Руссо, жүжигчин Роберт Дауни Жр., Крис Эванс, Педро Паскаль зэрэг олон од оролцжээ. Фенүүдэд "Avengers: Doomsday" киноны анхны дүрсийг үзүүлсэн бөгөөд уг кинонд Doctor Doom гол эсрэг дүрээр гарч, өшөө авагчидтай тулалдах үйл явдлыг харуулсан байна.
"Marvel Studios" шинэ бүтээлүүдийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ирэх наймдугаар сард болох D23 Expo арга хэмжээний үеэр танилцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3584