Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй яриа хэлэлцээ “сайн явж байгаа” бөгөөд талууд тохиролцоонд хүрэх боломжтой гэж мэдэгдлээ. Гэхдээ тэрээр хэлэлцээ бүтэлгүйтвэл АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлэхэд бэлэн гэдгийг анхааруулсан байна.
Трампын энэхүү өөдрөг мэдэгдлийн дараахан Саудын Араб, Йордан, Ирак улс өөрсдийн нутаг дэвсгэрт дроны халдлага болсон талаар мэдээлжээ. Саудын Араб Ираны дэмжлэгтэй гэж үздэг Иракт байрлах зэвсэгт бүлэглэлүүдийн илгээсэн дронуудыг устгасан бол Йордан үл мэдэгдэх гаралтай нисгэгчгүй төхөөрөмжүүдийг саатуулсан байна.
Харин Иран АНУ-тай шууд хэлэлцээ хийх хүсэлт гаргаагүй гэж мэдэгдэж, дипломат сувгууд нээлттэй хэвээр байгаа ч Вашингтоны тайлбарыг үгүйсгэжээ. Тегеран мөн Ормузын хоолойг өөрийн хяналтад байлгаж байгаа бөгөөд далайн тээврийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа гэж мэдэгдсэн байна.
АНУ, Ираны хоорондын таван сар үргэлжилсэн мөргөлдөөний дараа сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа түр намжаад байгаа ч бүс нутгийн тогтворгүй байдал арилаагүй хэвээр байна. Зуучлагч орнууд хэлэлцээг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа боловч Ираны цөмийн хөтөлбөр, Ормузын хоолойн аюулгүй байдал зэрэг гол асуудлууд шийдэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#иран, #Трамп: АНУ,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3585