Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл болон хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, ил тод нээлттэй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг НИТХ-ын 26/61 тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Б.Хуягбаатар, Г.Жаргалсайхан нар өнөөдөр /2026.07.30/ 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Налайх дүүрэгт "Тавантолгой түлш" ХХК-д ажиллаж, ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг хийлээ.

Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр түлш үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлт, худалдан авах ажиллагааны явцыг танилцууллаа. Тухайлбал, 2026-2027 оны өвөл 280 мянган тонн хагас коксон, 80.0 мянган тонн шахмал, 40.0 мянган тонн эрчим хүчний нүүрс савлаж, нийлүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 27.4 мянган тонн хагас коксон шахмал түлш, 14.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 16.0 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлсэн. Хагас коксон түлшийг энэ оны есдүгээр сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэл үе шаттайгаар татан авч, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтвортой хангана. Нийт 280 мянган тонн хагас коксон шахмал түлш нийлүүлэх нээлттэй тендерийг наймдугаар сарын 5-нд нээж, гүйцэтгэгчийг шалгаруулахаар болсон. Тендерт оролцогчдод үйлдвэрлэлийн хүчин чадал, ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлсэн туршлага, экспортын үзүүлэлт зэрэг шаардлага тавьж байгаа бөгөөд олон улсын Incoterms 2020 DPU нөхцөлөөр нийлүүлэлт хийнэ” гэлээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад тулгамдаж буй асуудлууд болох өр төлбөр, түүхий эдийн хангамж, тээвэрлэлт, өмчлөл, түлшний борлуулалтын үнэ зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.

Ажлын хэсгийн гишүүдэд "Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар" ОНӨААТҮГ-аас нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн халаагуурт шилжүүлэх ажлын талаар танилцуулсан юм. Одоогийн байдлаар Чингэлтэй, Баянгол дүүргийн 14 хорооны 5,000 айл өрхөд хийн халаагуур суурилуулснаас 1,418 нь гэр, 3,582 нь байшин байна.
Хийн түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор борлуулах цэг 25-ыг ажиллуулж, нэг цэгт дунджаар 150 айл өрхөд үйлчлэх зохион байгуулалт хийжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 11 мянга гаруй баллон эргэлтэд оруулж, 308 гаруй тонн хийн түлш борлуулсан байна. Хийн халаагуурт шилжсэн айл өрхөд 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд уг дэмжлэгээрээ иргэд зөвхөн хийн түлш худалдан авах боломжтой юм.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-аас мөн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 176,512 өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулжээ. Нэгдсэн хяналтын төвөөс өндөр үзүүлэлт бүхий дохио ирсэн өрхтэй шуурхай холбогдон агаар сэлгэлт хийлгэх, шаардлагатай тохиолдолд хяналтын ажилтныг газар дээр нь ажиллуулан, он гарснаас хойш 8,308 өрхийн 41,540 иргэнийг угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Үүнээс гадна 2026 онд нийслэлийн хэмжээнд 1,686 өрхийн зуух, пийшин, яндангийн засвар үйлчилгээ хийж, иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Нийслэлийн долоон дүүргийн ерөнхий боловсролын 84 сургуулийн 30,947 сурагч, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг "Интүмтэй сар" аяны хүрээнд үе шаттайгаар зохион байгуулжээ.
Энэхүү ажлын хэсгийн хурлаас гарсан саналыг нэгтгэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

#налайх дүүрэг, #“Тавантолгой түлш” ХХК, #НИТХ-ын төлөөлөгчид,