Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
БНСУ-д үргэлжилж буй түүхэн халууны давалгааны улмаас амиа алдагсдын тоо 16-д хүрсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ли Жэ Мён холбогдох байгууллагуудад эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр өндөр настан, гадаа ажилладаг иргэд болон бусад эрсдэлтэй бүлгийн хүмүүст үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, агааржуулагчийн хэрэглээ огцом өсөж буйтай холбоотойгоор эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг сайтар шалгахыг холбогдох албаныханд даалгажээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эрс тэс цаг агаарын үзэгдэл улам ойртож, давтамж нь нэмэгдэж байгаа тул үндэсний гамшгийн удирдлагын тогтолцоог шинэчлэх шаардлагатайг онцолсон байна.
БНСУ-ын Цаг уурын албаны мэдээлснээр өмнөд нутгийн Янсан хотод агаарын температур 42.5 хэм хүрч, сүүлийн 122 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнтэй холбогдуулан Сөүл болон Кёнги мужид түүхэндээ анх удаа хамгийн өндөр түвшний халууны сэрэмжлүүлэг зарлаж, дараа нь уг анхааруулгыг нийслэл даяар өргөжүүлжээ.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш халуунаас үүдэлтэй өвчлөлөөр 2,000 гаруй хүн эмнэлэгт хандсан бөгөөд онцгой байдлын алба хөргөлтийн түр байр нэмж байгуулж, ундны ус түгээх, эмзэг бүлгийн иргэдийн биеийн байдлыг тогтмол хянах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
Шинжээчдийн үзэж буйгаар Солонгосын хойгийг хамарсан энэхүү халууны давалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг улам тод харуулж байгаа бөгөөд эрчим хүчний хэрэглээ, хүн амын эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт дарамт учруулж байна.

Эх сурвалж: Reuters

#БНсу,