Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Италийн Сицилийн эргээс баруун тийш орших Газар дундын тэнгисийн жижигхэн Фавиньяна арал найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл "The Odyssey" (Одиссей) киноны амжилтын ачаар жуулчдын тоо эрс өснө гэж найдаж байгаа ч хэт аялал жуулчлалын сөрөг үр дагавраас зайлсхийхийг зорьж байна.

Өнгөрсөн сард нээлтээ хийсэн тус кино эхний амралтын өдрүүдэд дэлхий даяар 264 сая ам.долларын орлого олж, Ноланы найруулсан бүтээлүүдийн хамгийн өндөр нээлтийн амжилтыг тогтоожээ. Кино нь эртний Грекийн яруу найрагч Гомерын алдарт "Одиссей" туульсыг орчин үеийн кино хэлээр өгүүлсэн юм.

3,000 орчим хүн амтай Фавиньяна арал кинонд Одиссейн эх нутаг Итака арлын дүрийг бүтээсэн бөгөөд арлын хамгийн өндөр цэгт орших Санта Катерина цайз гол баатрын ордон болон гардаг.

Орон нутгийн захиргаа Сицилийн соёлын газрын болон Universal Pictures-ийн дэмжлэгтэйгээр киноны зураг авалтын үеийн хувцас, хэрэглэсэн эд зүйлс, үйлдвэрлэлийн үйл явцыг танилцуулах байнгын үзэсгэлэнг хуучин Флориогийн туна загас боловсруулах үйлдвэрийн байранд аравдугаар сараас нээхээр төлөвлөж байна.

Фавиньянагийн захирагч Жузеппе Пагоото "Зочид кино хэрхэн бүтсэнийг мэдэрч, зураг авалтад ашигласан хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг үзэх боломжтой болно" хэмээн Reuters агентлагт ярьжээ.

Кино аялал жуулчлал дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор алдартай кинонд гарсан газруудын жуулчдын тоо 25-40 хувиар өсөх боломжтой байдаг. Фавиньянагийн эрх баригчид энэ боломжийг ашиглан аялал жуулчлалыг зөвхөн зуны улиралд бус жилийн турш тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, далайн боомтын дэд бүтцийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: Reuters

#шинэ кино, #"Одиссей" кино,