Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг эхлүүлсэн дайны зургаа дахь сартай золгож буй энэ үед улс төр, цэргийн хувьд гарах тодорхой гарцгүй хүнд нөхцөлд орсон талаар шинжээчид дүгнэж байна. Анх богино хугацаанд дуусна гэж тооцоолж байсан мөргөлдөөн сунжирч, Вашингтоны өмнө хэд хэдэн хүндрэлтэй сонголттой тулгарлаа.
Одоогийн нөхцөлд Цагаан ордон гурван үндсэн хувилбартай нүүр тулжээ. Үүнд, Ормузын хоолойн асуудлаарх Иран, Оманы түр тохиролцоог хүлээн зөвшөөрөх, цэргийн ажиллагаагаа улам өргөжүүлэх, эсвэл одоогийн хориг, үе үеийн цохилтоо үргэлжлүүлсэн тодорхой шийдэлгүй байдлыг хадгалах гэсэн сонголтууд багтаж байна. Аль ч хувилбар нь улс төр, эдийн засгийн өндөр эрсдэл дагуулж байгааг ажиглагчид онцолжээ.
Трампын засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, бүс нутаг дахь нөлөөг нь сулруулах зэрэг стратегийн зорилгодоо бүрэн хүрч чадаагүй бөгөөд дайн үргэлжилсээр байгаа нь АНУ-д дотоодын шүүмжлэл дагуулж байна. Ирэх завсрын сонгууль ойртох тусам удааширсан мөргөлдөөн Трампын улс төрийн байр сууринд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж буй.
Үүний зэрэгцээ Ормузын хоолойн аюулгүй байдлыг тойрсон хэлэлцээ олон улсын анхаарлын төвд хэвээр байгаа. АНУ-ын дипломатууд Ираныг дэлхийн газрын тосны гол тээврийн гарцад хэт их нөлөөтэй болохоос болгоомжилж байгаа бол мөргөлдөөн үргэлжилсээр байвал Вашингтоны стратегийн байр суурь улам хүндрэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters