Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 107 шатахуун түгээх станц (ШТС) АИ-92 автобензин түгээж байна.

Шатахуун түгээх станцуудын үйлчилгээг хошууны тоогоор ангилбал:

15 ШТС – 1 хошуугаар,

59 ШТС – 2 хошуугаар,

4 ШТС – 3 хошуугаар,

12 ШТС – 4 хошуугаар,

4 ШТС – 6 хошуугаар,

1 ШТС – 8 хошуугаар тус тус шатахуун түгээж байгаа аж.

Иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэвчилж, дарааллыг бууруулах зорилгоор холбогдох байгууллагаас шатахуун түгээх станцуудад шатахуун түгээх хошууны тоог нэмэгдүүлж ажиллах үүрэг, чиглэл өгөөд байна.

Албаныхан шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд түгээлтийн хурдыг нэмэгдүүлэх чиглэлээр импортлогч аж ахуйн нэгжүүд болон шатахуун түгээх станцуудтай хамтран ажиллаж байгааг мэдээллээ.

Өчигдрийн байдлаар шатахуун худалдан авалттай холбоотой нийт 62,500 баримт бүртгэгдсэн бөгөөд үүний дийлэнхийг 40 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт эзэлжээ.

Бүртгэлийг ангилбал:

1,500 баримт нь 10 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй,

11,000 баримт нь 10–40 мянган төгрөгийн худалдан авалт,

50,000 баримт нь 40 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй шатахуун худалдан авалт байсан байна.

Мөн нийт худалдан авалтын 40 хувь нь давтан худалдан авалт байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Эдгээр үзүүлэлт нь шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж, иргэд болон аж ахуйн нэгжүүд шатахуунаа тогтмол худалдан авч байгааг харуулж байна.

#онцолсон, #Шатахуун,