Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Тайландын нийслэл Бангкокийн ойролцоох Нонтхабури мужийн "Debsirin Nonthaburi" сургуульд нэгэн сурагч гал нээсний улмаас нэг багш амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Мөн халдлага үйлдсэн сурагч амиа хорлосон гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.

Шархадсан хүмүүсийн дунд гурван сурагч, нэг багш байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байна. Хэргийн дараа цагдаа, аврах албаныхан сургуулийн орчимд хамгаалалт тогтоож, сурагч, багш нарыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Одоогоор халдлагын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд Тайландын цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Энэхүү хэрэг нь тус улсад энэ онд сургуульд гарсан зэвсэгт халдлагын дараалсан ноцтой тохиолдлын нэг болж байна.

Эх сурвалж: Reuters

#тайланд,