Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай шуурхай хурал зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлууд болон намрын тариа хураалт, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Хурлын эхэнд ХХААХҮЯ-ны газар, харьяа байгууллагуудын дарга нар цаг үеийн ажлууд болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбоотой зохион байгуулалтын явц, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026”-ийн хүрээнд энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Дэлхийн Малчдын Чуулган", Сат-1 хэвшлийн шүлхийн давтан вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

Сайд Ц.Идэрбат: Ургацын урьдчилсан балансыг шуурхай гаргах, таримлын төрөл тус бүрээр ургацын тооцоо, төлөвийг нарийвчлан боловсруулах,  ургац хураалтын арга, технологийн төлөвлөгөөг гаргах, улсын нөөцийн улаанбуудай бэлтгэх, ургацын комиссыг шуурхай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, ургац хураалтын үед шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэх, ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох дарга удирдлагуудад даалгав. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг эрчимжүүлж, салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Хурлаар үргэлжлүүлэн  COP17-г зохион байгуулах Үндэсний хорооны Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хорооны бэлтгэл ажил, зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэв. Түүнчлэн ХХААХҮЯ-наас зарласан тендер,  сонгон шалгаруулалт,  хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх чиглэлийг өглөө гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

#Ц.Идэрбат, #Намрын ургац,