Гэрэл зургийг MPA.mn
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх төлөвлөгөөт засвар үйлчилгээтэй холбоотойгоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, ОХУ-ын Чадан дэд станцаас Хандгайт-Улаангом чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд жилийн төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх бөгөөд 8 дугаар сарын 11-ний 06:00-20:00 цагийн хооронд хүчдэлийг түр хязгаарлах юм.
Энэ хугацаанд баруун гурван аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ.
Мөн 8 дугаар сарын 12-ны 06:00-20:00 цагт “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Увс цахилгаан түгээх салбар”-аас 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд төлөвлөгөөт урсгал засвар хийх тул Увс аймгийн 19 сумын цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах юм.
Иймд дээрх хугацаанд цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийг шаардлагатай нөөц эх үүсгүүрээ ашиглан хэрэглээгээ зохицуулахыг “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ээс анхаарууллаа.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585