Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ сарын 19, 20-нд НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигч Олара Отунну болон Ивонн Баки нартай тус тус интерактив хэлэлцүүлэг хийлээ.

Нэр дэвшигчид эхлээд НҮБ-ын ирээдүйн хөгжлийн талаарх үзэл баримтлалаа танилцуулж, дараа нь гишүүн орнууд болон иргэний нийгэмлэгийн төлөөлөгчдийн асуултад хариулав.
19-ний өдрийн хэлэлцүүлгийн үеэр Уганда улсын иргэн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Олара Отунну зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах нь НҮБ-ын нэн тэргүүний зорилт хэмээн онцоллоо. Тэрбээр Украин дахь мөргөлдөөн, Газын хямрал, Африкийн бүс нутгийн мөргөлдөөн, Суданы иргэний дайн болон АНУ–Ираны дайныг намжаахын төлөө ажиллахаа амлав.

20-ны өдрийн хэлэлцүүлгээр Эквадорын дипломатч Ивонн Баки энх тайвныг сахин хамгаалах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх, хөгжлийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хүний нэр төрийг хамгаалах чиглэлд ажлаа төвлөрүүлнэ гэдгээ илэрхийлэв.

НҮБ өнгөрсөн оны арван нэгдүгээр сард дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлсэн юм. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арван хоёрдугаар сарын 31-нд дуусна. 

#онцолсон, #нүб, #НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн хэлэлцүүлэг,