АНУ-ын Ирантай хийж буй хэлэлцээ зогсонги байдалд орсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 19-ний өдөр Ираны эсрэг “эдийн засгийг нь сүйрүүлэх арга хэмжээ” хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Трамп олон нийтийн сүлжээгээр, Иран АНУ-тай тохиролцоонд хүрэх боломжийг алдсан гэж мэдэгдээд, Ираны эсрэг “улс орны эсрэг урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй эдийн засгийг нь сүйрүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлэхээ зарласан байна. Тэрээр үүнийг “урьд өмнө байгаагүй эдийн засгийн дайн болон тусгаарлах ажиллагаа” хэмээн нэрлэжээ.
Түүнчлэн Иранд санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж, нисэх онгоцны буудал болон төрийн байгууллагаараа дамжуулан аливаа хэлбэрээр дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрсөн улс орнууд эдийн засгийн ноцтой үр дагавартай тулгарах болно гэж Трамп заналхийлэв. Мөн АНУ-ын бүх холбоотныг АНУ-тай хамтран Ираныг тусгаарлаж, ялахыг уриалжээ.
Эх сурвалж: Дэлхийн цаг

#Трамп,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586