Зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн оноотой холбоотой хэрэгжүүлж буй шинэчлэлүүдийн талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-аас зээлийн мэдээллийн зарим үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Монголбанканд 10 чиглэл бүхий үүрэг өгсөн байна. Үүний хүрээнд зээлийн мэдээлэл нийлүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийж эхэлсэн бөгөөд цаашид банкуудад мөн шалгалт хийхээр төлөвлөжээ.
Зээлийн мэдээлэл шинэчлэгдсэн даруйд зээлийн оноо өөрчлөгдөнө
Зээлийн мэдээллийг хүлээн авсан даруйд зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт оруулах чиглэлийн дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад үүрэг даалгавар хүргүүллээ.
Ингэснээр өмнө нь сар бүр нэг удаа шинэчлэгддэг байсан зээлжих зэрэглэлийн оноо зээлийн мэдээлэл хүлээн авсан даруйд өөрчлөгдөх боломжтой болжээ.
Зээлийн мэдээллийн гомдлыг цахимаар шийдвэрлэнэ
Иргэдээс зээлийн мэдээлэлтэй холбоотой ирдэг гомдол, мэдээллийг нэг цэгээс хүлээн авч шийдвэрлэх цахим системийг хөгжүүллээ.
Уг системийг E-Mongolia платформд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр тухайн иргэний зээлийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг санхүүгийн байгууллага шийдвэрлэх эсэх, эсвэл Монголбанкнаас шийдвэрлэх шаардлагатай эсэхийг цахимаар мэдээлэх боломж бүрдэх юм.
Мөн зээлийн мэдээлэлд засвар оруулах хүсэлтийг санхүүгийн байгууллагад албан бичгээр хүргүүлдэг одоогийн үйл явцыг цахимжуулж байгаа бөгөөд эхний хувилбарыг есдүгээр сарын 20-нд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.
Хэрэглээний болон үүрэн телефоны төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
Зээлийн мэдээллийн шинэчлэлийн нэг чухал өөрчлөлт нь иргэний үүрэн телефоны болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхөө больж байгаа явдал юм.
Өмнө нь зээлийн онооны моделийг боловсруулахдаа аль болох олон төрлийн өгөгдлийг ашиглаж байсан бол одоо зээлийн оноог зөвхөн зээлийн мэдээлэл, зээлийн төлөлт болон зээлийн түүхэд үндэслэн тооцохоор зохицуулжээ.
Харин үүрэн телефоны болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл нь зээлийн мэдээллийн лавлагаанд тухайн иргэний өр, төлбөрийн хэсэгт харагдах боловч зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй.
Зээлийн лавлагаа, зээлийн оноо хоёр ялгаатай
Иргэд зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн оноог хооронд нь ялгаж ойлгох шаардлагатай.
Зээлийн мэдээллийн лавлагаа нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээл, төлөлт болон бусад өр төлбөрийн талаарх түүхэн мэдээллийг харуулдаг.
Харин зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн зээлдэгч зээлээ хэрхэн төлдөг, төлөлтийн зан төлөв болон санхүүгийн сахилга бат ямар байгааг зээлийн түүхэнд үндэслэн тооцсон үзүүлэлт юм.
Өмнө нь зээлийн түүхэндээ нэг удаа хоцрогдол гаргасан тохиолдолд тухайн иргэнд автоматаар зээл олгохоос татгалзах хандлага түгээмэл байсан. Харин зээлийн онооны систем нэвтэрснээр санхүүгийн байгууллагууд тодорхой босго оноо тогтоож, түүнээс дээш оноотой иргэний зээлийн хүсэлтийг судлах боломжтой болж байна.
Тухайлбал, босго оноог 560 гэж тогтоосон тохиолдолд 560-аас доош оноотой иргэдэд зээл олгодог санхүүгийн байгууллагыг сонгон зээл авах боломжтой аж.
Сайн төлөлт өндөр оноо авах үндэс болно
Зээлийн онооны систем нь зээлээ хугацаанд нь төлдөг иргэдэд бага хүүтэй, өндөр дүнтэй зээл авах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн сахилга батыг сайжруулах хөшүүрэг болдог.
Зээлээ хугацаанд нь тогтмол төлж байгаа тохиолдолд зээлийн оноо аажмаар өсөх боломжтой.
Монголбанкны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар зээлээ бүрэн төлж хаасан боловч өмнө нь хоцрогдол гаргаж байсан түүхтэй 400 мянга орчим зээл байна.
Эдгээр зээлийн түүх нь зээлийн оноог тооцох суурь өгөгдөл болох юм. Харин хэрэглээний төлбөр нь өр төлбөрт тооцогдох боловч зээлд хамаарахгүй тул зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй байна.
Үүнээс гадна зээлийн мэдээлэлтэй холбоотой холбогдох хууль, журмыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа бөгөөд Монголбанкнаас холбогдох саналуудыг боловсруулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр ажиллаж байна.

#онцолсон, #live, #монголбанк, #зээлийн мэдээлэл,