Гэрэл зургийг MPA.mn
"Дарга Ши Жиньпиний төрийн айлчлал онцгой ач холбогдолтой", "Хятад-Киргизийн хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээжээ", "Хоёр талын харилцааны хөгжлийн шинэ чиглэлийг зааж байна"... Киргизийн янз бүрийн салбарынхан Дарга Ши Жиньпиний төрийн айлчлалыг инхүү өндрөөр үнэлж байна.
Орон нутгийн цагаар 8-р сарын 31-ний үдээс өмнө, хоёр улсын төрийн тэргүүн Киргизийн нийслэл Бишкек хотод хэлэлцээ хийв. Ши Жиньпин Хятад улс Киргизтэй хамтран Хятад-Киргизийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг ахиулахад бэлэн байна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч С.Жапаров Дарга Ши Жиньпиний айлчлал нь Киргиз, Хятадын гүн гүнзгий нөхөрлөл, улс төрийн харилцан итгэлцлийн өндөр түвшинг улам бүр харуулж байгаа бөгөөд хоёр талын харилцааны түүхэн дэх чухал үйл явдал болсон гэж мэдэгдэв.
Энэ бол Ши Жиньпиний Киргиз улсад хийж буй гурав дахь төрийн айлчлал юм. Киргиз улс хамгийн хүндэт зочноо өндөр түвшний ёслолоор угтан авлаа. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн "Шинэ эрин үед өндөр чанартай хөгжлийн иж бүрэн стратегийн түншлэлийн тухай БНХАУ болон Киргизийн хамтарсан тунхаглал" ба "БНХАУ болон Киргизийн хоорондын мөнхийн сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурлаа. Үүнээс гадна, хоёр тал шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Хятад, Киргизийн харилцаа урт удаан жилийн түүхтэй. Дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд Хятад, Киргизийн харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн шалгуурыг даван туулж, эрүүл, тогтвортой хөгжлийг хадгалж, сайн хөршийн найрамдлаас стратегийн түншлэл, дараа нь шинэ эрин үед иж бүрэн стратегийн түншлэл рүү түүхэн үсрэлт хийсэн юм.
Энэ жил Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой, Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхлэл тохиож байна. Киргиз улс тусгаар тогтносны 35 жилийн ойгоо тэмдэглэж, "2030 он хүртэлх үндэсний хөгжлийн хөтөлбөр"-өө гүнзгий хэрэгжүүлж байна. Энэхүү шинэ түүхэн эхлэлийн цэг дээр Хятад, Киргизийн хувь заяаны цогц нэгдлийг хэрхэн гүнзгийрүүлж бэхжүүлэх вэ?
Өндөр түвшний улс төрийн харилцан итгэлцэл, тууштай харилцан дэмжлэг бол чухал баталгаа юм. Энэхүү айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Киргизийг бие биенийхээ гол ашиг сонирхолд хамааралтай асуудлаар тууштай дэмжихэд бэлэн байгааг онцолжээ. Киргиз "Хятад улс Киргизийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд тус улсын хамгийн дотнын найз, хамгийн найдвартай түнш" бөгөөд нэг Хятад зарчмыг тууштай баримталдаг гэдгийг онцолжээ. Байнгын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар Хятад, Киргизийн хооронд стратегийн харилцан итгэлцлийн үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг баталгаажуулах болно.
Киргиз бол "Бүс ба Зам" санаачилгыг дэмжиж, оролцсон анхны орнуудын нэг юм. Хятад улс олон жилийн турш Киргизийн хамгийн том худалдааны түнш, гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр байсаар иржээ. 2025 онд Хятад-Киргизийн худалдаа 27.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 20%-иар өссөн үзүүлэлт юм. Хятад-Киргиз-Узбекистан төмөр зам зэрэг стратегийн том төслүүд хурдацтай хөгжиж, бүс нутгийн ард түмний хөгжлийн найдварыг биелүүлж байна. Саяхан Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Нийгэмлэг 100 гаруй бизнес эрхлэгчдийг дагуулан Киргиз улсад айлчилж, Хятад-Киргизийн Бизнес, Хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулж, арав гаруй хамтын ажиллагааны баримт бичиг, санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны хэд хэдэн үр дүнд хүрчээ.
Киргизийн эдийн засагч Торонбек Абдыров Хятад, Киргизийн эдийн засаг олон талаараа харилцан нөхөх чанартай гэж үзэж байна. "Хятадын хөрөнгө оруулалт нь Киргиз улсад дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоод зогсохгүй Киргиз улсад орчин үеийн шинэчлэлийг хурдасгах боломжийг олгож байна."
Мөн айлчлалын үеэр Хятад улс хүмүүс хоорондын солилцоог цаашид дэмжих, залуучууд, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, спорт, эрүүл мэндийн үйлчилгээ, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг санал болгосон бөгөөд энэ нь Хятад, Киргизийн хоорондын бат бөх найрамдлын нийгэм, олон нийтийн санаа бодлын суурийг бэхжүүлэх болно.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үүсгэн байгуулагч болон Дэлхийн Өмнөдийн орнуудын хувьд Хятад, Киргиз улсууд олон улсын шударга ёс, төв голч байдлыг баримтлах, нээлттэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжих талаар ижил төстэй байр суурьтай байж, Хятад Киргизийн хувь заяаны цогц нэгдлийн агуулгыг баяжуулсан юм. 2026 онд Киргиз улс мөн анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогджээ. Эдгээр боломжийг ашиглан Хятад, Киргиз хоёр орон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаалахаас гадна илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжиж, НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: Дэлхийн цаг

#Киргиз, #ши жиньпин, #Хятад-Киргиз,