Гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засаx Орон болон Балба Улсын нутагт гарсан байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэх ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд түгээд байгаа талаар Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээллээ. 

Хилийн чанадад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн өөрийн хамт ажилладаг байсан гадаад улсын иргэд байгалийн гамшигт өртсөн талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын олон нийтийн дунд ташаа мэдээлэл түгээхэд хүргэжээ.

Гадаад харилцааны яам байгалийн гамшигт үзэгдэл гарсан цагаас хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Энэтхэг Улсад суугаа ЭСЯ (Балба Улсыг хавсран хариуцдаг)-аар дамжуулан суугаа улсуудын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсын иргэд байгалын гамшигт үзэгдэлд ямар нэг байдлаар өртсөн гэх мэдээлэл ирээгүй байгаа болно гэж ГХЯ-аас мэдэгдэв. 

#байгалийн гамшиг, #ГХЯ,