БНСУ-ын Бусан хотноо Монголын үндэсний спорт, өв соёл, урлагийг олон улсад сурталчлан таниулах “Монголын Үндэсний Спортын Парад – Бусан 2026” арга хэмжээ есдүгээр сарын 12-нд зохион байгуулагдана.

“Үндэсний спорт – Үндэстний дархлаа” уриан дор зохион байгуулагдах тус арга хэмжээ нь БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийг үндэсний спорт, өв соёлоо сурталчлах үйл ажиллагаанд нэгтгэх зорилготой юм.

Парадад Монгол Улсын үндэсний бөхийн аварга, арслангууд, Дархан мэргэн харваачид, үндэсний спортын шилдэг тамирчид болон хүндэт зочид оролцохоор төлөвлөжээ.

Мөн арга хэмжээний хүрээнд монгол үндэсний хувцас, дээлээрээ гоён оролцож, Монголын уламжлалт соёл, зан заншил, үндэсний спортыг БНСУ-ын олон нийтэд таниулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд нэг дор цуглан, үндэсний спортын тамирчидтай уулзах, дурсгалын зураг авахуулах, эх орныхоо өв соёл, уламжлалыг сурталчлахад оролцох боломжтой аж.

Энэхүү парад нь Монголын үндэсний спортыг олон улсад сурталчлахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэх ач холбогдолтой бөгөөд БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийг үндэсний дээл хувцсаараа гоён парадад оролцож, Монголынхоо түүх, өв соёл, үндэсний спортын бахархлыг хамтдаа сурталчлахыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. 

Гэрэл зургийг MPA.mn

#live, #“Монголын Үндэсний Спортын Парад-Бусан 2026”, #Монголын үндэсний спорт,