УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: "ЭХЯ говийн бүсэд жилд 1.7 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх буюу ойролцоогоор 600 МВт-ын нар, салхины өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг нууцаар зарлажээ.
Яагаад нууцаар вэ?
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулах, Монгол Улсыг Хятадын эрчим хүчний хараат байдалд оруулах том асуудлыг УИХ, ЗГ-ын гишүүд, ард иргэдэд мэдэгдэхгүйгээр, ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар батлагддаг тооцоо, судалгаа, ТЭЗҮ-гүйгээр зөвхөн яамныхаа website-д тавиад, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр бүү хэл яамныхаа пэйж хуудас дээр ч тавиагүй, сэмээрхэн зарлаад энэ 5 дахь өдөр буюу 9 сарын 11-нд шалгаруулах гэж байна.
Бүр 600 МВт гэдэг хүчин чадлыг хүртэл нууж, зөвхөн жилд үйлдвэрлэх 1.7 тэрбум кВт.цаг гэсэн эрчим хүчний хэмжээг бичиж зарлал тавьжээ. Та бүхэн мэднэ. Тэдэн МВт-ын хүчин чадалтай эх үүсвэр барина л гэж ярьдаг. Гэтэл энэ том хүчин чадлыг бичвэл олны анхаарлыг татна гэж үзсэн учраас жилд үйлдвэрлэх цахилгааны хэмжээг тавьсан байна. Дэлхийд ингэж хүчин чадал МВт-ыг тавихгүйгээр зөвхөн жилд үйлдвэрлэх цахилгааныг тавьж, эх үүсвэр барих зарлалаа тавьдаг улс орон байхгүй. Энэ бас дэлхийд гайхагдах зууны онигоо болно шүү. Би мэргэжлийн хүн тулдаа ойролцоогоор бодож гаргалаа. Тэгэхээр энэ бол яаж ч бодсон олон нийтээс нуух зорилго байсан байна гэж хардаж байна.
Энэ 600 МВт-ын нар, салхины станц нь Монгол Улсын өмнөд говийн бүсийг Хятадын эрчим хүчнээс бүрэн хараат байдалд оруулна. Яагаад гэхээр энэ 600 МВт-ын нар, салхины станцын гол зорилго нь Оюутолгойг дотоодын эх үүсвэрээс хангах юм. Гэтэл энэ СЭХ нь Оюутолгойг найдвартай цахилгаанаар хангаж чадахгүй. Учир нь нар жаргалаа, салхигүй боллоо, үйлдвэрлэлт байхгүй болчихдог. Хэчнээн том батарей тавиад ч найдвартай байж чадахгүй. Тэгэхээр Хятадын эрчим хүчний системтэй холбогдохоос аргагүй болно. Ингэхээр Оюутолгой, түүний ойр орчмын уул уурхай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Багануур, Чойр гээд Монгол Улс тас дундуураа хуваагдаад Хятадын эрчим хүчний бүрэн хараат байдалд орно.
Монгол Улс одоо эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байдалд байдаг. Гэтэл яаж энэ эрчим хүчний хараат байдлаа бууруулах вэ гэж бодохын оронд дахиад улсаа хоёр хуваагаад Хятад улсаас хараат болгох алхмыг хийж байгаа нь түүхэнд бичигдэх гэм нүгэл юм. Яагаад 2 хуваагдаж байгаа вэ гэхээр ОХУ, Хятад улсын сүлжээ хоорондоо холбогдох боломжгүй учраас бид төвийн системээ Багануур дээр таслаад Хятадаас тэжээхээс аргагүй болно.

Энэ төслийг хийх гээд яваад байгаа Монгол компаниуд минь ээ, ЭХЯ минь ээ ийм түүхэнд бичигдэх гэм нүгэл хийж болохгүй.
Үнэхээр Оюутолгойг дотоодын эх үүсвэрээс хангах зорилготой байгаа бол тогтвортой, найдвартай цахилгаан үйлдвэрлэх Тавантолгойн цахилгаан станцаа бариач ээ.
Системийн тогтворжилтыг хангадаг усан цахилгаан станц, ус хуримтлуурын станц, хийн станц, том чадлын батарей станцаа бариач ээ.
Энэ ажлуудыг л хийх юм бол бид Хятадтай холбогдохгүйгээр Оюутолгой, түүний ойр орчмын уул уурхайг дотоодоосоо найдвартай цахилгаанаар хангаж чадна.
Монгол компаниуд минь энэ л буянтай, Монгол түмний хараалыг идэхгүй, түүхэнд хараар бичигдэхгүй, тогтвортой, найдвартай, хэрэглэгч чинь сэтгэл ханамжтай бизнес болно шүү.
Мэдээж аймгийн төвүүд, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд бага чадалтай нар, салхины станц, батарейг тавьж, цахилгаан хангамжаа найдваржуулах, алдагдлыг бууруулах, хүчдэлийг өсгөх, илүүдлээ сүлжээнд зараад нэмэлт орлого олох, нарны панель, батарейг ашиглаад цахилгаан машин цэнэглэгч барих асуудлыг бид маш их дэмжиж байгаа.
Тийм ч учраас бид СЭХ-ийг дэмжих УИХ-ын тогтоолыг гаргаад, журмыг шинэчлээд, сүлжээнд хялбар холбодог болгох, орлогыг сар болгон авдаг болгох гээд олон ажлуудыг “Чөлөөлье” аяны хүрээнд хийж байна.
Энэ ажлуудаа яриад бид 21 аймаг, 10 сумаар явж, 10 гаруй мянган ард иргэд, аж ахуйн нэгжтэй уулзаж, алтан шар нарны боломжийг иргэн бүр, аж ахуйн нэгж бүр тултал ашиглах тухай ярьж явлаа.
Ингэж л бид СЭХ-ийг дотооддоо өөрсдийн шаардлагад нийцүүлж ашиглана уу гэхээс биш Монгол Улсаа барын аманд хаяж өгөх, түүхэнд бичигдэх гэм нүгэл хийж болохгүй.
Мэргэжилтнүүдээ сонсдог болсон цагт
Монгол Улс зөв замаар хөгжинө.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал бидний амьнаас илүү үнэ цэнтэй.
Эрчим хүчний хараат байдлаа бууруулъя.
Энд хүн бүхний хичээл зүтгэл, Монголоо гэсэн сэтгэл хэрэгтэй шүү гэж хэлье."

#онцолсон, #live, #УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, #говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукцион,