Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 25 жилийн дараа америкчуудын аюулгүй байдлын талаарх төсөөлөл өөрчлөгджээ. Reuters/Ipsos-ийн шинэ санал асуулгаар америкчууд гадаадын террорист бүлэглэлээс илүү дотоодын хэт даврагчдын халдлагыг томоохон аюул гэж үзэх болсон байна. 

Судалгаанд оролцогчдын 33 хувь нь дотоодын терроризмыг, 20 хувь нь гадаадын терроризмыг энгийн иргэдийн аюулгүй байдалд хамгийн том заналхийлэл гэж нэрлэжээ. Харин 42 хувь нь олон нийтийн буудлага зэрэг санамсаргүй хүчирхийллийг хамгийн том аюул гэж үзсэн аж.

Мөн үзэл сурталтай холбоотой халдлагын тухайд 61 хувь нь дотоодын хэт даврагчдыг, 34 хувь нь гадаадын бүлэглэлүүдийг илүү том аюул гэж хариулжээ. Харин 2013 онд гадаадын терроризмийг илүү ноцтой аюул гэж үзсэн хүмүүсийн хувь дотоодын терроризмоос өндөр байв.

Судалгаагаар 9/11-ийн дараах Афганистан, Иракийн дайны үр дүнд америкчуудын дунд сөрөг хандлага давамгай хэвээр байгаа бөгөөд 10 хүн тутмын зургаа нь 2001 оны халдлагыг үе үе эргэн санадгаа хэлсэн байна.

Reuters/Ipsos-ийн уг санал асуулгыг наймдугаар сарын 28-31-нд явуулжээ.

Есдүгээр сарын 11-ний террорист халдлага

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д түүхэн дэх хамгийн ноцтой террорист халдлагуудын нэг болсон. Аль-Каидатай холбоотой 19 этгээд дөрвөн зорчигч тээврийн онгоцыг барьцаалж, хоёр онгоцыг Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт, нэгийг нь Вашингтон хотын ойролцоох Пентагонд мөргөлдүүлсэн. Дөрөв дэх онгоц Пенсильвани мужид унасан.

Халдлагын улмаас 2,977 хүн амиа алдаж, олон мянган хүн шархадсан юм.

Энэхүү халдлага АНУ-ын терроризмтой тэмцэх бодлого, нисэхийн аюулгүй байдал болон дэлхийн улс төрд томоохон өөрчлөлт авчирсан бөгөөд 25 жилийн дараа ч олон улсын анхаарлын төвд хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

#есдүгээр сарын 11-ний террорист халдлага,