Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг хурдан дуусгах болон хоёр улсын харилцааг сэргээх асуудлаар санал солилцжээ.

Трамп Украины дайныг аль болох хурдан эцэслэх сонирхолтой байгаагаа Путинд илэрхийлсэн байна. Мөн дайн дууссаны дараа АНУ, ОХУ-ын харилцааг хэвийн болгож, хамтын ажиллагааг сэргээх боломжтой гэж үзэж буйгаа хэлжээ.

Кремлийн мэдээлснээр, Путин мөн Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд мөн Украин дахь олзлогдогсдыг солилцох ажиллагааг үргэлжлүүлэх, Москва, Вашингтоны хоорондын харилцаа холбоог хадгалах талаар ярилцжээ.

Трамп, Путин нарын энэхүү яриа нь Украины дайныг дипломат замаар шийдвэрлэх оролдлого болон АНУ-ОХУ-ын харилцааны цаашдын чиг хандлагад анхаарал татаж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,