Монгол Улс дахь шашны байгууллагуудын тэргүүнүүд жил бүр хуран цуглаж, шашны эрх чөлөөг хамгаалах, дэмжих асуудлаар санал бодлоо солилцдог “Шашин хоорондын дугуй ширээний уулзалт” болжээ.

Уулзалтыг АНУ-ын Элчин сайд Ричард Буанган зохион байгуулсан бөгөөд Монгол дахь шашны байгууллагуудын хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

Энэ удаагийн уулзалтаар шашны бүлгүүдэд тулгарч буй нийтлэг бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэхэд шашин хоорондын хамтын ажиллагаа ямар хувь нэмэр оруулж болох талаар оролцогчид санал солилцжээ.

Мөн Монгол Улс дахь шашны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн байна.

АНУ нь Монгол Улс болон дэлхий дахинд шашны эрх чөлөөг тууштай дэмжихээ уулзалтын үеэр онцлов. 

#АНУ-ын ЭСЯ, #шашин, #дугуй ширээний уулзалт, #шашны байгууллагуудын тэргүүнүүд,