Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Цагаан ордонд хүлээн авч, хоёр орны худалдаа, хиймэл оюун ухаан, Тайвань болон стратегийн харилцааны асуудлаар дээд хэмжээний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр тал зарим асуудлаар ахиц гаргасан ч маргаантай гол асуудлуудаар томоохон тохиролцоонд хүрсэн шинж одоогоор гараагүй байна.
Уулзалтын өмнө АНУ, Хятад улс өнгөрсөн худалдааны дайныг намжаах зорилгоор байгуулсан худалдааны түр тохиролцоогоо дахин хоёр сараар сунгахаар тохиролцсон байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уг сунгалт нь хоёр талд эдийн засгийн асуудлаар илүү өргөн хүрээний тохиролцоог хэлэлцэх хугацаа олгоно гэж мэдэгджээ.

Гэвч тариф, Хятадын худалдан авалт, газрын ховор элемент болон технологийн экспортын хязгаарлалт зэрэг асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Reuters эдгээр асуудал дараагийн шатны хэлэлцээний гол сэдэв хэвээр үлдсэн гэж мэдээлэв.
Ши Жиньпин уулзалтын үеэр Тайванийн асуудалд АНУ “болгоомжтой” хандаж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй байхыг уриалсан байна. Энэ талаар Хятадын төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн бөгөөд Цагаан ордон тухайн ярианы талаар дэлгэрэнгүй тайлбар хараахан гаргаагүй байжээ.
Ши мөн АНУ, Хятад хоёр өрсөлдөөнөө мөргөлдөөнд хүргэхгүйгээр зохицуулах шаардлагатайг онцолж, хоёр улсын хооронд цэргийн харилцаа болон хямралын үед харилцах механизмыг бэхжүүлэхийг уриалсан байна.
Уулзалтын өөр нэг чухал сэдэв нь хиймэл оюун ухаан байв. Ши Жиньпин AI-ийн хөгжил хүний хяналтад байх ёстой гэж мэдэгдсэн бол хоёр тал технологийн салбарын өрсөлдөөн, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцжээ.

Уулзалтын дараа Ши Жиньпин хоёр тал олон асуудлаар “нийтлэг ойлголтод” хүрсэн бөгөөд энэ нь АНУ-Хятадын харилцаанд шинэ стратегийн чиглэл өгсөн гэж мэдэгдсэн байна. Харин тариф, технологи, Тайвань зэрэг гол маргаантай асуудлуудын эцсийн шийдэл уулзалтаар гарсангүй.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #айлчлал, #Дональд Трамп, #ши жиньпин,