Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Нигерийн Агаарын цэргийн хүчний ATR-42 онгоц тус улсын өмнөд хэсгийн Ондо мужид осолдож, онгоцонд зорчиж явсан 25 хүн бүгд амиа алдсан талаар тус улсын Агаарын цэргийн хүчин мэдээллээ.
Онгоц NAF 931 нь Бенин хотоос Лагосыг чиглэн ердийн үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд даваа гарагт нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарчээ. Улмаар онгоцны сэгийг Ондо мужийн Ибокода хотын ойролцоох тэнгисийн цэргийн баазын орчимд илрүүлсэн байна.

Агаарын цэргийн хүчний шинэчилсэн мэдээллээр онгоцонд 20 зорчигч, таван багийн гишүүн байсан бөгөөд ослоос амьд үлдсэн хүн байхгүй аж. Өмнө нь Нигерийн Нисэхийн сайд онгоцонд 32 хүн зорчиж явсан гэж мэдээлж байсан ч дараа нь тус улсын Агаарын цэргийн хүчин зорчигчдын бүрэлдэхүүнийг 25 хүн гэж тодруулжээ.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж, ослын шалтгааныг тогтоох иж бүрэн мөрдөн шалгалт явуулахыг үүрэг болгожээ.
ATR-42 онгоцыг Нигерийн цэргийн хүчин тагнуул, тандалт, эрэн хайх ажиллагаа болон алба хаагч, хангамж тээвэрлэхэд ашигладаг байна.
Эх сурвалж: Reuters

#Нигер,

Дархан:
USD | 3587