Куба улс АНУ-ын эдийн засаг, худалдаа, санхүүгийн хориг арга хэмжээний улмаас 2025 оны гуравдугаар сарын 1-нээс 2026 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд 8.08 тэрбум ам.долларын хохирол хүлээсэн гэж НҮБ-д хүргүүлсэн тайландаа дурджээ.

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупогийн мэдээлснээр, энэ нь АНУ-ын хориг хэрэгжиж эхэлснээс хойших 60 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн их хохирол аж.

Кубын тал АНУ-ын 2026 онд гаргасан хоёр гүйцэтгэх зарлигийг онцолж, тэдгээр нь Кубад газрын тос нийлүүлдэг улс, аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэх замаар тус улсын эрчим хүчний хангамжид сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Мөн хориг арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарт хүндрэл учруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол бий болгосон гэж тайланд дурдсан байна. Кубын талын мэдээлснээр, түлшний хомсдол болон цахилгаан тасалдсантай холбоотойгоор 100 мянга гаруй мэс засал хойшлогдсон байна.

Куба улс АНУ-ын хоригийг цуцлахыг шаардсан тогтоолын төслийг энэ сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дахин өргөн барихаар төлөвлөж байна.

Харин АНУ Кубад тавьсан хориг арга хэмжээг үндэсний аюулгүй байдал болон хүний эрхийн асуудалтай холбон тайлбарладаг. Кубын талаас гаргасан дээрх тоон мэдээлэл, үнэлгээг АНУ-ын талын байр суурьтай хамтатган авч үзэх шаардлагатай юм.

#Куба,