Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын Эрүүл ахуй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын алба /Роспотребнадзор/ Эрхүүгийн Тарваган тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтан нас барсантай холбогдуулан тусгаарлалтад орсон хүмүүсийн 90 гаруй хувийг эмнэлгийн ажиглалтаас гаргасан гэж мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр талийгаачтай хавьтал болсон хүмүүсээс авсан бараг 5,000 лабораторийн шинжилгээгээр аюултай эмгэг төрүүлэгч илрээгүй байна. Мөн хавьтал болсон хүмүүсийн дунд тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдварт өвчинтэй холбоотой эрүүл мэндийн өөрчлөлт илрээгүй гэж мэдэгджээ.
ОХУ-ын эрх баригчид Эрхүүгийн хүрээлэнд ажиллаж байсан 28 настай Дарья Шипилова аравдугаар сарын 2-нд шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны улмаас нас барсан гэж мэдээлсэн. Түүний нас баралтыг тарваган тахалтай холбосон нотолгоо одоогоор гараагүй байна.
Роспотребнадзор урьдчилан сэргийлэх арга хэмжээг бууруулж эхэлсэн бөгөөд Эрхүү хот болон Эрхүү мужийн хүн амын дунд тархварын эрсдэл байхгүй гэж мэдэгджээ. Талийгаачийн хавьтлуудаас тарваган тахал илрээгүй болохыг мөн онцолсон байна.
Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ОХУ-аас уг тохиолдлын талаар нэмэлт мэдээлэл хүссэн хэвээр байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусийн мэдээлснээр тус байгууллага талийгаачид хийсэн лабораторийн шинжилгээ, ямар эмгэг төрүүлэгчийг шалгасан, ямар шалтгаанаар олон нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ авсан болон хавьтал болсон хүмүүсийн эрүүл мэндийн байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсжээ.
Мөн ДЭМБ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, уушгины хатгалгаагаар өвчилсөн байж болзошгүй хоёр дахь лабораторийн ажилтны талаарх мэдээллийг ОХУ-ын эрх баригчдаар баталгаажуулахыг хүссэн байна. ДЭМБ одоогоор үйл явдлын талаарх бүрэн мэдээлэлгүй байгаа тул эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийх боломжгүй гэж мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр ОХУ-ын тал Эрхүү мужид сүүлийн үед тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн байна. Мөн хавьтал болсон хүмүүсийг илрүүлж, шинжилгээнд хамруулсан бөгөөд өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгч илрээгүй гэж Оросын тал мэдээлжээ.
Одоогоор лабораторийн ажилтан ямар шалтгаанаар хүнд хэлбэрийн уушгины хатгалгаагаар өвчилж, нас барсан нь эцэслэн тогтоогдоогүй байна. Харин ОХУ-ын эрх баригчид Эрхүүгийн хүн амын дунд тархварын эрсдэл байхгүй гэж мэдэгдэж байгаа бол ДЭМБ нэмэлт мэдээлэл авч байж эрсдэлийн үнэлгээгээ шинэчлэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters