Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан хээрийн түймрийн нөхцөл байдлыг танилцуулж байна. 

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. 10.11-ний өдрийн байдлаар: Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар,  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 10.12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Ар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 10:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, “Баян нүхэд” ХХК-ийн гүний уурхайн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:40 цагт цурамд оруулан 18:15 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Оорцог” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 46 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийнхан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:45 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 56.000 га талбай өртсөн. Уг гал түймэрт отрын 1 гэр, 2000 боодол өвс шатсан.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн урд зүгт 110 км, Монгол Улсын хилээс 8 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставын алба хаагчид, Эрдэнэцагаан, Матад сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 10.12-ны өдрийн 01:10 цагт цурамд оруулж, мөн өдрийн 06:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2450 га талбай өртсөн.

#хээрийн түймэр, #Дорнод аймгийн Халхгол сум,