Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон БНХАУ-ын Цаг уурын албаны Үндэсний цаг уурын төв, Шанхайн цаг уурын алба, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цаг уурын товчооны экспертүүд оролцсон “Монгол-Хятадын хамтарсан цаг уурын зөвлөлдөх уулзалт” өнөөдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтаар Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг БНХАУ-ын Фэнъюнь-4C (FY-4C) цаг уурын хиймэл дагуулын бодит цагийн, өндөр нарийвчлалтай зургаар илрүүлж, хяналт тавьсан үр дүнг танилцууллаа.

Түүнчлэн аравдугаар сарын 13-15-ны өдрүүдийн агаар мандлын төлөв байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ болон ой, хээрийн түймрийн эрсдэлийн талаар харилцан мэдээлэл хуваалцаж, санал солилцов.
БНХАУ-ын Цаг уурын албанаас түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилгоор түймрийн эрсдэлтэй өдрүүдэд хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай мэдээ, шаардлагатай бүтээгдэхүүнээр хангаж ажиллахаа илэрхийллээ.
Харин ЦУОШГ-аас хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд MAZU платформын бүтээгдэхүүнийг Монгол орны цаг уур, байгаль, газарзүйн онцлогт нийцүүлэн тохируулах хүсэлт тавилаа.
Фэнъюнь-4C (FY-4C) геостационар цаг уурын хиймэл дагуул нь ердийн горимд 10 минут тутамд, гамшгийн үеийн эрчимжүүлсэн ажиглалтаар нэг минут хүртэлх давтамжтай зураг авах техникийн хүчин чадалтай.
Мөн ой, хээрийн түймрийн голомтыг илрүүлэх зориулалтын хэт улаан туяаны сувгуудтай тул түймрийн голомт, тархалтын өөрчлөлтийг богино хугацааны давтамжтай ажиглаж, шуурхай мэдээлэл боловсруулах боломж бүрдүүлдэг юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь хиймэл дагуулын дэвшилтэт технологид тулгуурлан ой, хээрийн түймрийг эрт илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойгоороо давуу талтай гэж БОУАӨЯ-аас мэдээлэв.

#Монгол-Хятадын хамтарсан цаг уурын зөвлөлдөх уулзалт,