Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Үүрийнтуяа нар өнөөдөр (2026.10.13) Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцсон Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Ванда Новицка, Эва Колодзиеж нартай уулзлаа.

Парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Монгол, Польшийн уламжлалт түүхэн харилцаа өргөжин хөгжиж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүд энэ оны хавар тус улсад айлчлахдаа хоёр улсын бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн салбарын бизнес эрхлэгчдийн хоолонд түншлэл бий болж, хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд баяртай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал тэмдэглэв.

Сеймийн гишүүн Ванда Новицка Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөснийг талархан дурдаж, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг хөндсөн чухал арга хэмжээ болсныг онцлов. Тэрбээр Польшийн парламент дахь Эмэгтэйчүүдийн эрхийн бүлгийн дарга бөгөөд энэ талаар идэвхтэй ажилладаг байна. Энэ талаар Сеймийн гишүүн Эва Колодзиеж танилцуулж, тус улсын сонгуулийн тогтолцоо, эмэгтэй нэр дэвшигчдийн квот зэргийг товч тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хөндөж, энэ чиглэлээр Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд болон холбогдох талуудтай яриа хэлэлцээ хийж буйгаа танилцуулсан юм. Түүний идэвх санаачилгыг дэмжиж байгаагаа хатагтай Ванда Новицка илэрхийлж, ойрын хугацаанд хэрэгжих тус улсын парламентын дэд дарга нарын айлчлалын хүрээнд тодорхой асуудлаар харилцан тохиролцож, хамтран ажиллах боломжтой гэлээ.

Улсын Их Хурлын болон Сеймийн гишүүд хоёр улсын парламент, түүний Тамгын газрууд хоорондын харилцааг идэвхжүүлж, улс төрийн намууд болон иргэний нийгмийн төлөвшлийн талаар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэл, харилцааг өргөжүүлэх, салбар хоорондын төдийгүй аж ахуйн нэг хооронд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мөн соёлын салбарт бүтээлчээр хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,