Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Жоржиа мужийн зугаа цэнгэлийн паркт галзуу хулгана тоглоомтой холбоотой ослын улмаас нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтсэний дараа “Six Flags” компани зургаан паркийн есөн галзуу хулганын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Уг осол аравдугаар сарын 12-нд Атланта хотын ойролцоох “Six Flags Over Georgia” паркт болсон байна. Цагдаагийн байгууллага ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирогчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэвээр л.
“Six Flags” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, осол гарсан тоглоомтой төстэй загварын галзуу хулгануудыг урьдчилан сэргийлэх зорилгоор түр хаажээ. Үүнд Иллинойс, Нью-Жерси, Калифорниа зэрэг муж болон Охайо, Хойд Каролина мужийн паркын тоглоомууд багтсан байна. Мөн Канадын Онтарио муж дахь паркийн ижил төрлийн тоглоомыг хаажээ.
Одоогоор тоглоомуудыг хэзээ дахин ажиллуулах талаар тодорхой хугацаа зарлаагүй байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3587