Орон нутгийн цагаар 11-ний өдөр Ираны Атомын эрчим хүчний байгууллагын дарга Мохаммэд Еслами хэлэхдээ, Ираны эзэмшиж буй цөмийн технологийг гадаадын шахалт дор орхих боломжгүй, гадаадын улс орнууд Ираныг энэ технологиос нь салгахыг зөвшөөрсөн хууль ч байхгүй. "Бид 20 мянган мегаваттын хүчин чадалтай цөмийн эрчим хүчний төслийг үргэлжлүүлэн эрчимтэй явуулах болно, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй.
Бушерын атомын цахилгаан станцын аюулгүй байдал, үр ашиг нь дэлхийн эхний аравт багтдаг" гэжээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэймс Дэвид Вэнс аравдугаар сарын 5-нд ярилцлага өгөхдөө, Иран уран баяжуулах хүчин чадлаа "их хэмжээгээр" бууруулах ёстой. Ингэснээр АНУ-ын шаардлагыг хангаж, мөргөлдөөнийг зогсоох боломжтой гэжээ. Үүнтэй холбогдуулан Мохаммэд Еслами хэлэхдээ, АНУ-ын заналхийлэл "шинэ зүйл биш болсон" гэжээ.
Эх сурвалж: Дэлхийн цаг

#иран,

Дархан:
Улаанбаатар:
Эрдэнэт-Овоо:
USD | 3587