Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа энэхүү стратегийн ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажилласан юм. Үүний үр дүнд төмөр зам, авто зам зэрэг үйлдвэрийн гаднах дэд бүтцийн томоохон ажлууд богино хугацаанд хэрэгжиж, үйлдвэрийн болон түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Үйлдвэрийн талбайд ажиллах үеэр бүтээн байгуулалтад гар бие оролцож буй инженерүүд технологийн байгууламжийн суурийн боолтыг бэлгэдэл болгон Монгол Улсын Ерөнхийлөгчид дурсгав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь түлш, шатахууны импортын хараат байдлыг бууруулж, улс орны эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

#Газрын тос боловсруулах үйлдвэр, #Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,

Дархан:
Улаанбаатар:
Эрдэнэт-Овоо:
USD | 3587